ШУУРХАЙ МЭДЭЭ:

Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Улс төр

Б.Жавхлан: Багш, эмчийн цалин мөн тэтгэврийг нэмэгдүүлсэн төсвийг баталлаа

Б.Жавхлан: Багш, эмчийн цалин мөн тэтгэврийг нэмэгдүүлсэн төсвийг баталлаа

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.

?
Админ хэрэглэгч

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Төсвийн төсөлд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,  

🔹11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр, 

🔹Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр, 

🔹Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр, 

🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ. 

Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав. 

🔹Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь, 

🔹Зам тээврийн салбарын төслүүд,  

🔹Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав. 

Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо" гэжээ.

Холбоотой:Улс төр

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 Хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна